118 хүнийг эрүүлжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

118 хүнийг эрүүлжүүлжээ

Нийслэлийн Захирагчийн албанаас сонгуулийн өдрүүдэд буюу зургадугаар сарын 28, 29-нд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалахыг хориглосон шийдвэр гаргасан. Гэвч өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 118 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Ингэхдээ нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүрэгт хамгийн их зөрчил гарчээ. Мөн өнгөрсөн шөнө гэмт хэргийн шинжтэй 40 үйлдэл бүртгэгдсэн байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж