“Dolce & Gabbana” Сициль аралд шоу зохионо

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

“Dolce & Gabbana” Сициль аралд шоу зохионо

Дэлхийд алдартай Италийн загварын агентлаг "Dolce & Gabbana" ирэх долдугаар сарын 1-нд хамгийн сүүлийн үеийн чамин тансаг хийц бүхий даашинзуудаар  загварын шоу зохион байгуулах гэж байна. Тус шоуг зургадугаар сарын 27-нд болно гэсэн цуурхал дэгдээд байсан ч агентлагийн мэдээлж байгаагаар ирэх сард Италийн Таормина хотод орших Сициль зохион байгуулахаар болжээ. "Dolce & Gabbana”-гийн мэдээлж буйгаар тус шоуны талаарх дэлгэрэнгүй  мэдээллийг FT.com веб сайтад тавьсан аж.  Энэ оны эхээр тус загварын агентлаг  Нью-Йорк хотын Метрополитен урлагийн музейд  хувцас загварын  шоу зохион байгуулсан  аж. Тус  шоунд Амеркийн нэрт жүжигчин, топ модель Скарлетт Йоханссон “Dolce & Gabbana” брэндийн  тансаг чамин гоёлын даашинзнуудыг үзэгчдэд сонирхуулжээ.  "Dolce & Gabbana" дэлхийн хувцас загварын чиг хандлагыг хамгийн түрүүлж тодорхойлно гэсэн зорилго тавиад байгаа ч хэтэрхий өндөр үнээр  зарахаас татгалзаж байгаа юм байна. Харин Италийн бас нэгэн алдартай брэнд "Версаче" бас энэхүү шоунд оролцохоор болжээ. Харин Италийн "Жоржио Армани" брэнд ирэх долдугаар сарын 3-нд Парис хотноо “Fall /Winter 2012”  загварын шоугаа толилуулах гэнэ.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж