Хөндлөнгийн ажиглагчид маргааш дүнгээ танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Хөндлөнгийн ажиглагчид маргааш дүнгээ танилцуулна

Иргэний нийгмийн байгууллагууд буюу “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний ажиглагч нар өчигдөр сонгуульд санал өгөх явц болон санал тоолох явцад хийсэн ажиглалтын дүнгээ боловсруулж байна. Тойргийн хэсгийн хороод тус бүрийн мэдээллийг хүлээн авч, боловсруулж буй бөгөөд маргааш нэгдсэн дүн гарсны дараа нийтэд мэдээлэх гэнэ.

Энэхүү сүлжээнд “Глоб интернэшнл” ТББ, “Нээлттэй нийгэм форум”, Сонгогчдын боловсрол төв, “Мидас” ТББ, Хүний эрх хөгжил төв, “Фиантропи” хөгжлийн төлөө төв, “Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд клуб” багтдаг байна. Сонгуулийн санах хураалтын явцад дээрх байгууллагуудаас гадна гадаадын долоон орны 44 ажиглагч хяналт тавьж ажилласан юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж