Италийн банк 4600 ажилтнаа цомхотгоно

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Италийн банк 4600 ажилтнаа цомхотгоно

Улсаас
тусламж авсан Италийн Monte dei Paschi банк (BMPS) 4600 ажлын байраа
буюу нийт ажилтныхаа 12 хувийг цомхотгохоо мэдэгдэв. Өмнө мэдээлснээр уг
банк жилийн эцэс  хүртэл улсаас 1,5 тэрбум еврогийн тусламж авах гэнэ.

Тусламжийг
үнэт цаас гаргах хэлбэрээр авах ажээ. Банкны системд хямралаа
халдаахгүйн тулд Засгийн газар нь банкинд хөрөнгө гаргах сонирхолтой
байгаа.

Банк Monte dei Paschi нь эртний түүхтэй банкын нэг. 1472
онд Сиена хотноо үүсгэн байгуулжээ. 2000-аад оны сүүлээр дэлхийн
санхүүгийн хямралын улмаас банк хүндрэлтэй тулгарч ирэв. 2011 онд банкны
хохирол 4,69 тэрбум евро болсон байв.

BMPS нь Италийн Засгийн
газрын томоохон зээлдүүлэгчийн нэг бөгөөд түүнд улсын өрийн 32,5 тэрбум
евро өмчлөгддөг бөгөөд нийт 4,5 сая үйлчлүүлэгчтэй. 

Италийн
олон банк 2011 оныг алдагдалтай үдсэн юм. Тухайлбал, UniCredit 9,21
тэрбум еврогийн алдагдлаа зарласан бол Италийн хоёр дахь том банк Intesa
SanPaolo найман тэрбум еврог алдсан байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж