Америкийн рэппэр Snoop Dogg Норвеги улс руу их хэмжээний бэлэн мөнгө болон хар тамхи авч орох гэж байгаад баривчлагджээ. 40 настай рэппэр “Snoop Dogg” Кристиансанн хотын Кжевик нисэх буудлын гаалиар найман грамм хар тамхи авч орох гэж байсныг үнэрч нохойгоор илрүүлсэн байна. Мөн тэрбээр хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс их хэмжээний бэлэн мөнгө авч орох гэж байжээ. Хууль зөрчсөний улмаас рэппэр Snoop Dogg 8600 ам.доллараар торгуулсан гэнэ. Snoop Dogg өнгөрсөн мягмар гаригт Кристиансанн хотод болох хөгжмийн наадамд оролцохоор Норвегид ирсэн байна. Өмнө нь нэг бус удаа хар тамхины хэргээр шийтгэл хүлээж байсан тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард мөн л дээрхийн адил асуудлаар Сиерра Бланкад баривчлагдаж байжээ.
Б.АНХТУЯА