Лэди Гагагийн хар үнэртэн

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Лэди Гагагийн хар үнэртэн

Дуучин Лэди Гага Францын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Coty” компанитай хамтарч “Fame” гэх үнэртэн гаргажээ. Өвөрмөц, сонин содон, үргэлж бусдын хараа булаам имиж бүрдүүлдэг Лэди Гагагийн сүрчигний савлагаа ч мөн сонирхолтой шийдэлтэй. Үнэртэн нь бас өвөрмөц. Хар өнгөтэй гээд төсөөлөөд үз дээ. Гэхдээ цацсан даруйд тунгалаг болж шингэх бөгөөд зөгийн бал, шафран, тоор, цахирмаа, жасмин цэцгийн анхилам үнэртэй ажээ.

У.БОЛОР 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж