“Оюутолгой” ХХК-ийн Ханган нийлүүлэлтийн газраас аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг бизнес эрхлэх цар хүрээг нь нэмэгдүүлэх зорилготой уулзалтыг өнөөдөр 14.00 цагт МҮХАҮТ-д зохион байгуулах гэж байна. Уулзалтаар аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, “Оюутолгой” ХХК-ийн ханган нийлүүлэгч болох боломжийн талаар мэдээлэх гэнэ. Энэ нь МҮХАҮТ-аас тавдугаар сард хийсэн “Бичил, жижиг, дунд бизнесийн санхүүжилт ба лизинг” сэдэвт уулзалтын үеэр хөндөж байсан бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлыг шийдэхэд хэрэгтэй тухай зохион байгуулагчид онцолж байна.
“Оюутолгой” ХХК-ийн ханган нийлүүлэгч компаниуд МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОП
100 аж ахуйн нэгжийн 30 хувийг эзэлдэг байна. Цаашдаа том бүтээн байгуулалтад ханган нийлүүлэгч компанийн хувь нэмэр их байх тул ийнхүү танилцуулах уулзалт хийж байгаа ажээ.
У.БОЛОР