Энэтхэгийн хойд хэсэгт орших Ассам мужид пүрэв гаригт үерийн улмаас 27 хүн амиа алдаж, 900,000 хүн орох оронгүй болжээ. Албаныханы мэдээлж буйгаар тус улсад борооны улирал эхэлсэнтэй холбоотой үер усны аюул нүүрлэж байгаа юм байна. Энэтхэгийн Засгийн газраас мэдээлснээр амиа алдсан хүмүүсийн 21 нь Ассам мужийн иргэд байжээ. Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн бүх нутгаар үргэлжлэн орсон борооны улмаас шавар шалбааг ихсэж, хөрсний нуралт үүссэн гэжээ. Үерийн улмаас амиа алдагсдыг хайх эрлийн ажиллагааны үр дүнд 27 хүний цогцсыг үерийн уснаас гарган авсан хэмээн Ассам мужийн захирагч мэдээлсэн байна. Түүнчлэн 900.000 хүн үерийн улмаас орох оронгүй болоод байгаа юм байна.
Орон гэргүй болсон хүмүүсийн ихэнх хэсэг нь ойролцоох өндөрдөг газруудад саравчинд толгой хорогдож байгаа гэнэ. Үерийн улмаас Бхамамутра мөрний усны түвшин ихээхэн нэмэгджээ. Засгийн газраас 1500 түр хоргодох байрыг орон гэргүйчүүдэд гаргаж өгчээ. Мөн Энэтхэгтэй зэргэлдээ оршдог Бангладеш улсад пүрэв гаригийн үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 100 хол даваад байгаа билээ. Үерийн улмаас Энэтхэгийн хөдөө аж ахуйн салбарын 60 хувь нь сүйдсэн бөгөөд тус улсын 235 сая жижиг дунд үйлдвэрлэгч санхүүгийн гүн хямралд орооод байгаа юм байна.
Э.АНХТУЯА