Диснейн гүнж гэгддэг Miley Cyrus, сүйт залуу Liam Hemsworth-тай Холливудын авьяаслаг жүжигчин Хит Лежерийн нэгэн гэрэл зургийн төлөө хандивын үнэ хаялцуулах худалдаан дээр ширүүн өрсөлдсөн гэнэ. “Бөгтөр уул” киноны дүрээр Холливудад хүлээн зөвшөөрөгдсөн Австрали гаралтай жүжигчин Хит Лежерийн гарын үсэгтэй цуврал зургийн төлөө сүйт хосууд үнэ хаялцаж, 22,000 ам.доллараар Miley Cyrus худалдаж авсан юм. Зургийг Австралийн урлагийн музей дэх Хит Лежерт зориулсан үзэсгэлэнд Miley Cyrus-ын нэрээр хандивлах юм байна. Хит Лежер 2008 онд нойрсуулах эм тунг нь хэтрүүлэн хэрэглэсний улмаас харамсалтайгаар амиа алдсан юм. Хит Лежер Холливудын жүжигчин Мишель Уилльямстай гэрлэж байсан бөгөөд Матилда хэмээх охинтой билээ.
Н.ЭНХ