Урьдчилсан байдлаар АН-ын 23 нэр дэвшигч тойрогт ялжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Урьдчилсан байдлаар АН-ын 23 нэр дэвшигч тойрогт ялжээ

Ардчилсан намын Сонгуулийн төв штабаас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Штабын дарга Ч.Сайханбилэгийн мэдээлснээр 26 тойргийн 48 мандатын 23-т нь Ардчилсан намын нэр дэвшигчид ялалт байгуулжээ. Гэхдээ энэ мэдээлэл нь Ардчилсан намын Сонгуулийн төв штабт ирсэн мэдээлэл бөгөөд албан ёсны, баталгаажсан мэдээллийг СЕХ-ноос эцэслэн зарлана гэдгийг тэрбээр онцлов.

Ардчилсан намын Сонгуулийн төв штабаас өгсөн мэдээллээр УИХ-ын 26 тойргийн ялагчдын мэдээллийг хүргэж байна.

Тойрог

Аймаг,
дүүрэг

Мандат

Ялсан
хүмүүсийн нэрс
/нам/

1

Архангай

2

Н.Батбаяр /АН/
Б.Болор /АН/

2

Баян-Өлгий

2

А.Бакей /АН/
А.Тлейхан /МАН/

3

Баянхонгор

2

Х.Баттулга /АН/
Д.Ганбат /АН/

4

Булган

1

Ё.Отгонбаяр /МАН/

5

Говь-Алтай

1

Ц.Дашдорж /МАН/

6

Дорноговь, Говьсүмбэр

 1

Ж.Батсуурь /МАН/

7

Дорнод

2

Н.Номтойбаяр /МАН/
Х.Болорчулуун /бие даагч/

8

Дундговь

1

Б.Наранхүү /АН/

9

Завхан

2

Я.Санжмятав /АН/
Д.Оюунхорол /МАН/

10

Өвөрхангай

2

С.Чинзориг /МАН/
Н.Төмөрхүү /МАН/

11

Өмнөговь

1

Д.Бат-Эрдэнэ /АН/

12

Сүхбаатар

1

М.Зоригт /АН/

13

Сэлэнгэ

2

С.Баярцогт /АН/
Ж.Эрдэнэбат /МАН/

14

Төв

2

М.Энхболд /МАН/
Су.Батболд /МАН/

15

Увс

2

Ч.Хүрэлбаатар /МАН/
Б.Чойжилсүрэн /МАН/

16

Ховд

2

С.Бямбацогт /МАН/
Д.Батцогт /МАХН-МҮАН/

17

Хөвсгөл

2

Л.Энх-Амгалан /МАН/
н.Даваасүрэн /бие даагч/

18

Хэнтий

2

Б.Бат-Эрдэнэ /МАН/
Б.Гарамгайбаатар /АН/

19

Дархан-Уул

2

С.Ганбаатар /бие даагч/
Д.Хаянхярваа /МАН/

20

Орхон

2

О.Содбилэг /МАН/
Л.Цог /МАХН-МҮАН/

21

Хан-Уул, Багахангай, Багануур

2

Лу.Болд /АН/
Ц.Оюунгэрэл /АН/

22

Баянзүрх, Налайх

3

Ж.Батзандан /АН/
Д.Ганхуяг /АН/
И.Нарантуяа /АН/

23

Сүхбаатар

2

Лу.Гантөмөр /АН/
Р.Амаржаргал /АН/

24

Баянгол

2

С.Одонтуяа /АН/
С.Эрдэнэ /АН/

25

Сонгинохайрхан

3

Л.Эрдэнэчимэг /АН/
Л.Эрхэмбаяр /АН/
Д.Тэрбишдагва /МАХН-МҮАН/

26

Чингэлтэй

2

Г.Баярсайхан /АН/
Д.Зоригт /МАН/

Ийнхүү УИХ-ын 26 тойргийн 48 мандатаас 23-т нь Ардчилсан нам ялсан бол Монгол Ардын Нам 19, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл гурав, бие даагч гурван нэр дэвшигч ялалт байгуулсан, ингэхдээ нийслэлийн тойргийн 14 мандатаас 12-т нь Ардчилсан намын нэр дэвшигчид давуу санал авсан тухай мэдээллийг Ардчилсан намын Сонгуулийн төв штабаас өглөө. Мөн намуудын рейтингээр Ардчилсан нам нэмж 13 суудал авах боломжтой, ингэснээр багадаа 36 суудал авсан гэлээ.

Түүнчлэн НИТХ-ын сонгуулийн 30 мандатаас 20-д Ардчилсан нам ялалт байгуулсан тухай мөн мэдээлэв. Гэхдээ энэ дүн албан ёсны бус, эцсийн мэдээллийг СЕХ-ноос өгнө гэдгийг штабын дарга Ч.Сайханбилэг дахин онцлов.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж