Экс ерөнхий сайдыг авлигын хэрэгт буруутгалаа

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Экс ерөнхий сайдыг авлигын хэрэгт буруутгалаа

Египетийн экс ерөнхий сайд бөгөөд ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Ахмед Шафикийг авлигын хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай The Times сонин бичсэн байна. Харин тэрбээр улс орноо орхин гарчээ.

Дам яриагаар тэр Саудын Араб руу зугтан гарсан гэнэ. Гэсэн ч хамтран зүтгэгчид нь үүнийг үгүйсгэсэн байна. Тэдний хэлснээр Шафик умру гэж нэрлэгддэг даяанчлал хийхээр тийшээ очсон ба удалгүй эргэн ирээд улс төрийн нам байгуулах гэнэ.

Шафикийн авлигын хэрэг гэдэг нь 2002-2011 онд улсынхаа Иргэний агаарын тээврийг толгойлж байх үетэй нь холбогдож байгаа ажээ. 2011 оны хувьсгал дөнгөж эхлээд байхад ерөнхийлөгч байсан Хосни Мубарак түүнийг Засгийн газрын тэргүүнээр томилон улс төрийн шинэчлэлд бэлтгэх үүргийг өгсөн байв.

Шафик тэр тушаалаасаа Мубаракийг огцорсны дараа огцорсон юм. Шинэ сөрөг хүчин түүнийг ерөнхийлөгч асны хамтрагч хэмээн буруутгаж байв. Шафикийг огцорсны дараа Иргэний тэээврийн яам ба EgyptAir компани түүнийг авлигын хэрэгт буруутгасан ба тэдний гомдлын дагуу тавдугаар сард эрүүгийн хэрэг нээн хэргийг нь прокурорт өнгөрсөн тавдугаар сард шилжүүлжээ.

Ахмед Шафик ерөнхийлөгчийн сонгуульд оролцон хоёрдугаар шатанд үлдсэн ч гурван хувийн саналын зөрүүгээр “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний нэр дэвшигч Мохаммед Мурсид ялагдсан юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж