АНУ-ын Сенатын Олон улсын харилцааны хороо өнгөрсөн мягмар гаригт “Магнитскийн жагсаалт” гэх хуулийн төслийг дэмжжээ. Хууль хүчин төгөлдөр болтол төслийг Сенат ба Конгресс батлаад дараа нь ерөнхийлөгч гарын үсэг зурах ёстой.
Хуулийн төсөлд шоронд амь үрэгдсэн Hermitage Capital компанийн хуульч Сергей Магнитскийн үхэлд шууд ба шууд бусаар холбоотой эрхтэн дархнуудыг хамруулах юм байна. Цаашид уг хоригийн жагсаалтад ОХУ-д хүний эрх зөрчсөн албан тушаалтнууд ба хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг нэмэн оруулж болох ажээ.
Москва энэ жагсаалтыг батлахтай холбогдуулан нэг биш удаа дургүйцлээ илэрхийлж, хууль батлагдвал яг тийм хариу арга хэмжээ авна гэсэн юм. “Хэрэв жагсаалт батлагдвал бид өөрсдийн жагсаалтыг гаргана” хэмээн Төрийн думын Олон улсын харилцааны байнгын хорооны дарга Алексей Пушков хэлжээ.