Оросын зохион бүтээгч Нидерландаас орогнол хүсэв

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Оросын зохион бүтээгч Нидерландаас орогнол хүсэв

“Өөр Орос” хөдөлгөөний идэвхтэн Александр Долматов Нидерландаас улс төрийн орогнол хүссэн байна. Болотная талбайд болсон эсэргүүцлийн ажиллагаанд оролцсоны дараа Цэргийн аж үйлдвэрийн цогцолборын зохион бүтээгч мөрдөн мөшгөлтөд оржээ.

Албан ёсны бүртгэлгүй “Өөр Орос” намын идэвхтэн Александр Долматов Болотная талбайд тавдугаар сарын 6-нд болсон эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон хэмээн мөрдөж мөшгөгдөх болсон тул Нидерландын засаг захиргаанд хандан улс төрийн орогнол хүссэн өргөдөл гаргажээ. Зургадугаар сарын эхээр Москва орчмын Королев хотод байдаг түүний гэрт нэгжлэг хийсний дараа түүнийг мөшгөх болсон хэмээн “Өөр Орос” хөдөлгөөний идэвхтэн Александр Аверин хэлснээс иш татан “Интерфакс” агентлаг энэ сарын 26-нд мэдээлжээ.

Оросын цэргийн аж үйлдвэрийн цогцолборын тэргүүлэх зохион бүтээгч Долматов цаашдын мөрдөн мөшгөлтөөс болгоомжлон улс орноо орхин гарсан байна. “Тактикийн пуужинт зэвсгийн корпорацид” түүнийг ажиллаж байсан гэж “Каспаров.ru” сайт мэдээлэв. “Сөрөг хүчний ажиллагаагаа зогсоо” хэмээн сүүлийн саруудад түүнд заналхийлэх болсон байна.

Болотная талбайд болсон эсэргүүц­лийн ажиллагааны үеэр хууль зөрчсөн үйлдэл хийсэн хэмээн 13 хүнд ял тулган баривчлаад байгаа юм. Сөрөг хүчний лидерүүд болох Алексей Навальный, Сергей Удальцов, Илья Яшин, Борис Немцов ба Ксения Собчак нар уг хэргийн гэрчээр дуудагдаад байна. Үймээний хэргийн 13 дахь яллагдагч болж байгаа Мария Барановагийн хүүхдийг “Саятнуудын маршт” оролцсон хэмээн хууль хяналтынхан сонирхож эхэлснийг хэлж байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж