Төвийн нутгаар олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан, ялангуяа Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын сав нутгаар 32-37 градус, бусад нутгаар 29-34 градус хүрч халах төлөвтэй байна. Сарын сүүлээр сэрүүсч, ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байгаа юм. Тэгвэл зүүн зүгийн нутгаар нэгдүгээр арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 20-25 градус дулаан байна. Сарын бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18, өдөртөө 25-30 градус дулаан байх бөгөөд хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр зарим нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй байгааг Ус цаг уурын хүрлээлэнгээс гаргасан мэдээлэлд дурдагджээ. Энэ сард орох борооны нийт хэмжээ нь Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Харин нэгдүгээр арав хоногийн эхэн ба хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй байна. Говийн бүс нутгаар агаарын температурын сарын дундаж нь Дундговийн нутаг, Дорноговийн хойд, Өмнөговийн баруун хэсгээр 17-22, бусад нутгаар 22-27 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.5-2.5 градусаар дулаан байна.Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр сэрүүвтэр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 27-32 градус дулаан байх ба ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн эхээр зарим нутгаар 33-38 градус хүрч халах бололтой.
Энэ сард Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд, Дундговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага бороо орох төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч болзошгүй аж.
Бороо хур элбэгтэй зургадугаар сарыг бодвол долдугаар сар харьцангуй халуун байх ч үе үе хүчтэй аадар бороо орж, сарын сүүлээр огцом хүйтрэх төлөвтэй байна.