"Үхлийн" гэгдэх "В" хэсгийг 100 хувийн амжилтаар тэргүүлсэн Германы шигшээ багийг хагас шигшээд буулган авсан "Скуадра Аззури"-гийн баатар нь Гана гаралтай хөлбөмбөгч Марио Балотелли байлаа. Тоглолтын 20 дахь, залгуулаад 36 дахь минутад гоолдсоноор дубль хийсэн тэрбээр ийнхүү шигшээ багаа тивийн аваргын финалд хөтөлсөн юм. Өрсөлдөгч багийнхаа нэг бус довтолгоог аюулгүй болгож, багаа аварсан
Италийн хаалгач Буффон ч мөн тоглолтын "гол дүр" байлаа. 2:1 харьцаатай өндөрлөсөн тоглолтын нэмэлт цагт Германы шигшээ багийн тоглогч Месут Озил торгуулийн цохилтоор багийнхаа нэр төрийн гоолыг оруулсан. Албан ёсны уралдаан, тэмцээнд Италийн шигшээг хожиж үззэгүй "Германы машинууд"-ын хар цуврал үргэлжилж, түүх тэдний эсрэг хэвээр үлдэв.
"Евро-2012"-ын аваргын төлөөх тоглолт долдугаар сарын 2-ны 02.45 цагт болно. Испани vs Итали!!!