Намууд хяналтын тооллого явуулахыг СЕХ-ноос хүслээ

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Намууд хяналтын тооллого явуулахыг СЕХ-ноос хүслээ

Монгол ардын намын дарга С.Батболд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болон УИХ-ын сонгуульд өрсөлдсөн бусад намын төлөөлөл СЕХ-нд цуглаж, удирдлагуудтай нь уулзлаа.

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “УИХ-ын сонгуулийн ээлжит санал авах ажиллагаа дуусч, хэсэг бүрт саналын дүнг нэгтгэн мэдээгээ СЕХ-нд хүргүүлэх ёстой. Нийт 2400 гаруй хэсгийн хорооноос одоогоор 2000 орчмоос нь санал хураалтын мэдээлэл ирээд байгаа бол үлдсэн 400 гаруй хэсгийн хороо одоо болтол мэдээллээ СЕХ-нд ирүүлээгүй байна. АН нийслэлд 14 суудлын 11-ыг нь авч үнэмлэхүй ялалт байгуулсан учраас үлдсэн хэсэг хороодын мэдээллийг ирүүлэхгүй, саатуулж байна гэж бид үзэж байгаа. Тиймээс бид СЕХ-ноос энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүссэн” гэв. Харин МАН-ын дарга С.Батболд “Сонгуулийг шударга байлгахын тулд хяналтын тооллого явуулах хэрэгтэй гэж үзэж байна” гэж мэдэгдлээ.

Ямартай ч УИХ-ын сонгуульд өрсөлдсөн намуудын төлөөлөл хяналтын тооллого явуулах хүсэлтээ СЕХ-нд уламжилсан бөгөөд СЕХ хуралдаж байж, хяналтын тооллого хийх эсэхийг шийднэ гэсэн хариу өгчээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж