Намуудын төлөөлөл СЕХ-той зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Намуудын төлөөлөл СЕХ-той зөвлөлдөнө

Автомат машин, гар аргаар тоолсон хяналтын саналын хуудасны дүн Сүхбаатар дүүргийн нэг хэсгийн хороон дээр 800 саналаар зөржээ. Нөхцөл байдал ийм болсон тул УИХ-ын сонгуульд өрсөлдсөн нам, эвслүүдийн төлөөлөл СЕХ-той зөвлөлдөхөөр болсон байна.

Одоо буюу шөнийн 01.35 цагийн байдлаар АН-аас Ч.Сайханбилэг, МАН-аас Сү.Батболд, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Ч.Улаан нар СЕХ дээр ирээд байгаа юм байна. Бусад нам, эвслийн төлөөлөл удахгүй ирэх гэж буй аж.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж