“Урьдчилсан дүнг гаргах хэрэгтэй байна”

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

“Урьдчилсан дүнг гаргах хэрэгтэй байна”

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хяналтын тооллогыг санал хураалтын урьдчилсан дүн гараад, бүх мэдээг танилцуулсаны дараа хийх ёстой. Хяналтын тооллого хийнэ гэх нэрийн дор хэвийн явагдаж байгаа сонгуулийн бүх үйл ажиллагааг зогсоож буй нь хууль бус үйлдэл юм. Бид СЕХ-ноос ийм чиглэл өгөөгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс хэсгийн хороодод санал тоолох үйл ажиллагааг зогсоож байгаа энэ үйлдлээ зогсоо гэдгийг сануулмаар байна. Яг энэ шалтгаанаар Дорноговь аймагт АН-аас нэр дэвшиж байгаа Я.Батсуурь гишүүний санал тоолох явц хоёр суманд бүрэн зогсоод байна. МАН-аас санал тоолох автомат машинд итгэхгүй, бүх саналыг дахин гараар тоолно гэдэг санал тавьж байгаа нь тун хариуцлагагүй үйлдэл юм. Одоо бидэнд урьдчилсан дүн хэрэгтэй байна.

 Дараагийн чухал асуудал бол намуудын рейтингийн асуудал юм. Намын жагсаалтаар АН-аас хамгийн олон нэр дэвшигч орно гэдэг нь тодорхой болсон. Бид бүхэн дараагийн мэдээллийг цаг орчмын дараа хийх болно” гэв.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж