УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Тэрээр “АН-ын сонгуулын штабд ирсэн албан бус мэдээллээр нийслэлийн 14 мандатаас 11 мандат дээр ялалт байгуулаад байна.
Улаанбаатар хотод би үнэмлэхүй байдлаар яллаа. Бидэнд бас муу мэдээ байна. Баянзүрх дүүрэгт манай хоёр нэр дэвшигч аль хэдийнэ ялалт байгуулаад байна. Гэвч манай гурав дахь нэр дэвшигч И.Нарантуяагийн санал тоолох явцад хууль бус үйлдэл гарах магадлалтай байна. Тодруулбал, намуудын ажиглагч нарыг хөөж гаргах, санал тоолох байрыг түгжих зэрэг үйлдэл гарсан байна. Тиймээс СЕХ болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг Баянзүрх дүүрэг рүү анхаарлаа хандуулахыг хүсч байна. Хөдөө орон нутагт урьдчилсан байдлаар 50 хувьтай ялалт байгуулж байна. Бид дараагийн мэдээллээ нэг цагийн дараа хийх болно” гэв.
Д.ЖАРГАЛ