Сонгуулийн дүр зураг харагдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Сонгуулийн дүр зураг харагдаж эхэллээ

УИХ, НИХТ-ийн сонгуулийн дүн эхнээсээ тодорч байна. Хэдийгээр энэ нь албан ёсны дүн биш боловч хэсгийн хороод дээр ажиллаж байгаа ажилтнуудын дамжуулсан мэдээлэл учир магадлал өндөртэй байдгийг өмнөх сонгуулиуд харуулсан. Нийслэлийн тойргуудад Ардчилсан нам гайгүй үзүүлэлттэй яваа тухай мэдээлэл байна. Хан-Уул дүүрэгт Ардчилсан намын хоёр нэр дэвшигч, Баянгол, Сүхбаатар дүүрэгт мөн Ардчилсан нам ялж байгаа сурагтай. Харин Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Д.Зоригт, сэтгүүлч Г.Уянга нар тэргүүлж байгаа аж. Баянзүрх, Налайх дүүрэгт  намууд ойролцоо саналтай байгаа ч нэр дэвшигч Ж.Батзандан, Д.Ганхуяг нар эхний байранд байна гэх мэдээлэл байна.

Орон нутгаас ирж байгаа мэдээллээр бол Сүхбаатар аймагт нэр дэвшигч М.Зоригт, Говь-Алтай аймагт Ц.Дашдорж, Төв аймагт М.Энхболд, Баянхонгорт  Х.Баттулга, Эрдэнэтэд О.Содбилэг, Золжаргал, Булган аймагт Ё.Отгонбаяр. Өмнөговьд  Д.Бат-Эрдэнэ, Дорнод аймагт Н.Номтойбаяр, Болорчулуун, Сэлэнгэд С.Баярцогт, Эрдэнэбат, Өвөрхангайд С.Чинзориг Г.Батхүү, Дундговь аймагт Наранхүү, Завханд  Д.Оюунхорол, Ц.Санжмятав нар ялж явна гэсэн мэдээлэл байна.  

Б.БОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж