44 гадаадын ажиглагч ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

44 гадаадын ажиглагч ажиллалаа

УИХ-ын сонгуулийн санал авах явцад гадаадын долоон орны нийт 44 ажиглагч хяналт тавин ажилласан байна.

Англи улсаас ирсэн ажиглагч “Монголчууд сонгуульд идэвхтэй хандаж байгаа нь чухал юм. Сонгуулийн тойрогт ажиллаж байгаа ажилтнууд бас хариуцлагатай байсан нь ажиглагдлаа. Манай хоёр улсын ижил төстэй чанар нь ахмад настнууд сонгуульдаа идэвхтэй оролцож, залуусаа уриалдаг нь юм. Монголын санал хураах ажиллагаа Азийн орнууд дотор хамгийн ардчилсан болж чадлаа” хэмээн хэлжээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж