Санал хураалт өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Санал хураалт өндөрлөлөө

Улсын хэмжээнд УИХ-ын сонгуулийн, нийслэлийн хувьд УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр 20.00 цагт өндөрлөлөө. Харин баруун гурван аймгийн хувьд цагийн зөрүүгээс шалтгаалан Улаанбаатарын цагаар 21.00 цагт санал хураалт дуусах юм.

Ерөнхийдөө сонгогчдын идэвх сайтай сонгууль болж дуусч байна. Удахгүй тойргуудад аль нам, эвслийн хэн гэдэг нэр дэвшигч ялж, аль нам ахиу санал авсан талаарх урьдчилсан мэдээллүүд сонсогдож эхэлнэ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж