Сүүлийн мэдээллийг 21.00 цагт өгнө

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Сүүлийн мэдээллийг 21.00 цагт өгнө

УИХ-ын 2012 оны сонгууль, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцсон сонгогчдын ирцийн сүүлийн мэдээг СЕХ өнөө орой 21.00 цагаас өгөх гэж байна.

Түүгээр санал хураалтыг хаах 20.00 цагийн байдлаар аймаг, нийслэлийн сонгогчдын ирц ямар байсныг мэдээлэх юм. Мөн 20.00 цагаас СЕХ-ны байранд гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн нам, эвслийн төлөө өгсөн саналын дүнг тусгай томилсон ажлын хэсгийн гишүүд тоолох юм байна.

Санал хураалт өндөрлөхөд нэг цаг хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед нийслэлийн сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг СЕХ уриалж байгаа юм.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж