
Түүгээр санал хураалтыг хаах 20.00 цагийн байдлаар аймаг, нийслэлийн сонгогчдын ирц ямар байсныг мэдээлэх юм. Мөн 20.00 цагаас СЕХ-ны байранд гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн нам, эвслийн төлөө өгсөн саналын дүнг тусгай томилсон ажлын хэсгийн гишүүд тоолох юм байна.
Санал хураалт өндөрлөхөд нэг цаг хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед нийслэлийн сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг СЕХ уриалж байгаа юм.
Д.ОЮУН