”Вашингтон Пост” Монголын сонгуулийг мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

”Вашингтон Пост” Монголын сонгуулийг мэдээлэв

“Вашингтон пост” сайт Монголд болж буй УИХ-ын сонгуулийн талаар ийн мэдээлжээ. Уг мэдээлэлд,

“Эрдэс баялгийн асар их нөөцтэй, төв Азийн Монголд парламентын сонгууль эхэлж, Монголчууд баялгийг тэгш хуваарилна гэж амлаж буй улс төрчдөөс шинэ парламентаа сонгохоор саналаа өгч байна. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт дөрөв дахин өсч, таван тэрбумд хүрсэн боловч 2.8 сая хүн амын гуравны нэг хувь хангалуун бус амьдралтай юм. Энэхүү парламентын сонгуулийн өмнө Монголчууд сонгуулийн хуулийг шинэчлэн баталж, санал тоолох электрон систем нэвтрүүлсэн гэхчлэн олон шинэчлэл явуулсан. Сонгуулийн санал хураах байрууд Монгол орон даяар өнөөдөр өглөөний 7:00 цагт эхэлсэн бөгөөд оройн 20:00 цагт дуусах ёстой. Санал тоолох машин саналыг автаматаар тоолох тул санал тооллогын үр дүн хэдхэн цагийн дотор гарах бололтой”  гэжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж