Никотины эсрэг вакцин гаргаж авчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Никотины эсрэг вакцин гаргаж авчээ

Эрдэмтэд тамхинаас гарахад туслах никотины эсрэг вакцин гаргаж авч чадсан байна. Энэ вакцины ганцхан тун нь  л хулганыг никотины дархлаатай болгох чадалтай гэнэ.  Эрдэмтэд никотиныг хулганад өгөхөд донтож, бие махбодь нь никотиныг шаардаж байжээ.
Харин эрдэмтэд никотины эсрэг вакциныг хулганад тарихад вакцин никотиныг тархинд хүрэхээс нь өмнө зогсоож чадсан байна. Энэ  вакцин нь  никотины эсрэг  эсрэг-бие үүсгэх замаар дархлал суулгадаг ажээ.
Никотин бол донтуулагч мансууруулах үйлчилгээтэй, хорт хавдар үүсгэгч бодис юм. Никотин нь бүх төрлийн тамхинд агуулагддаг. Тамхи татагчдын тоо судалгаанаас харахад жил ирэх тусам буурч байгаа ажээ. Гэхдээ  тамхины үнэ болон тамхины шошгон дээрх анхааруулгыг нэмэгдүүлсэн ч үүнийг үл харгалзан насанд хүрэгчдийн 20 хувь нь тамхи татдаг байна. Эрдэмтэд цаашдаа хар тамхины эсрэг вакцин гарахаар ажиллах ажээ.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж