Улсын хэмжээнд ирц 49,81 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд ирц 49,81 хувьтай байна

СЕХ сая мэдээлэл хийлээ. Өнөөдөр 16.00 цагийн байдлаар улсын хэмжээнд УИХ-ын сонгуульд санал өгч буй иргэдийн ирц 49,81 хувьтай байгааг мэдээллээ. Хамгийн өндөр ирцтэй тойргоор Завхан аймаг тодроод байна. Тус аймгийн сонгогчдын 64,92 хувь нь саналаа өгчээ. Нийслэлээс Баянгол дүүрэг хамгийн өндөр буюу 50,05 хувийн ирцтэй байна.

Гадаадад ажиллаж сурч буй иргэдийн нам, эвслийн төлөө өгсөн саналыг өнөө орой 20.00 цагаас хойш тоолох ажлын хэсгийг сая СЕХ хуралдан томилжээ. Сонгуулийн албан ёсны дүнг хэсэг, тойргийн хороод санал хураалтын дүнгээ нэгтгэж СЕХ-нд бүрэн ирүүлсний дараа гаргах аж.

Тойрог бүрээс хоёр хэсгийг сугалаагаар сонгож, хяналтын гар тооллого явуулахаар болсон. Саналын тоо зөрвөл машины тооллого, гар тооллогын алийг хүчинтэй хэмээн үзээх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад СЕХ-ны дарга Н.Лувсанжав хариулахдаа “Тооллогын машинд программын алдаа гарах нь бараг байхгүй. Туршилтын тооллого бол машины тооллогод итгэл үнэмшил үзүүлэх ач холбогдолтой. Нам, эвслүүдийн саналаар хяналтын тооллого явуулах журам гаргасан. Хяналтын тооллогыг хэсгийн санал хураалтын дүн гарсны дараа явуулна. Энэ бол машинд итгэл үзүүлэх зорилготой" гэлээ.

Мөн автомат машин гацсан хэсгүүдэд цаг сунгаж санал авах уу гэсэн асуултад Н.Лувсанжав дарга “Цаг сунгана гэсэн тийм ойлголт байхгүй” гэв. Зөрчлийн тухайд мөнгө тараасан гэх мэт ноцтой зөрчил байхгүй. Хэсгүүд гарсан зөрчлүүд дээр ажиллаж байгаа, тойргууд мөн зөрчил арилгах талаар ажиллах учиртай юм байна.

Машины кодыг буруу тайлах, машинаа буруу угсрах, Сүхбаатар аймагт сонгогч саналын хуудсаа нугалж хийснээс машин гацсан зэрэг тохиолдлууд гарчээ. 500 хуудас тутамд машины толгойг цэвэрлэх ёстой. Гэтэл дараалал их байгаагаас тэгж чадахгүй гацалт үүсч байгаа ажээ. Хөдөлгөөнт багийнхан гэмтэл согогийг цаг тухайд нь засч байгаа юм байна. Тангараг өргөсөн төрийн албан хаагчид хэсгүүд дээр ажиллаж байгаа. Тиймээс зөрчлийн тухай зарим асуудал худлаа байх гэсэн болгоомжлолыг СЕХ-ны дарга хэллээ.

МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн зарим нэр дэвшигчийг саналын хуудсан дээр буруу бичсэн байсан талаар эвслийн зүгээс хийсэн Хэвлэлийн бага хурал дээр мэдээлсэн Энэ талаар албан ёсоор СЕХ-нд ирсэн гомдол байхгүй аж. Саналын хуудас буруу хэвлэгдэх ёсгүй гэлээ. "Шударга ёс" эвслийнхэн өөрсдөө бүх саналын хуудсыг хянаж “үнэн зөв байна” гэж гарын үсэг зурсныг СЕХ-ны нарийн бичгийн дарга баталлаа.

Ажилтан, албан хаагчид нь сонгуулийн өдөр ажиллаж буй байгууллагууд санал өгөх боломжоор нь хангаж өгөх ёстой гэдгийг мөн тайлбарлав.

Чингэлтэй дүүрэгт урьдчилж бөглөсөн саналын хуудсууд оруулсан гэсэн мэдээлэл иржээ. Энэ мэт зөрчил байгаа эсэхийг лавласан сэтгүүлчийн асуултад одоогоор СЕХ-нд ирүүлсэн ноцтой зөрчлийн талаарх мэдээлэл байхгүй гэлээ. Чингэлтэй дүүрэгт гарсан зөрчлийг неон гэрлээ шалгахад хуудас хүчинтэй байсан. Гагцхүү хэмжээнд мм-ийн алдаа байсан. Нууцлал усан хээ, машины код, бар кодууд тохирсон гэж гарсан тул ашиглах боломжтой гэжээ. Зарим тойрогт гарсан зөрчлийг тэмдэглэж аваад СЕХ нягтлахаар боллоо.

Өмнөх сонгультай харьцуулахад ирц буурсан байна. Өмнө нь хурууны хээ авдаггүй, машинд уншуулдаггүй байсан. Өмнөх сонгуульд 17.00 цагт 57 хувьтай байжээ. Энэ удаа санал авч дуусах цаг наашилсан тул ирцийн байдлыг мөн нэг цагаар наашлуулж зарлаж байгаа нь ирцийн мэдээнд нөлөөлж буйг бас хэллээ.

Олон хэсэгт хаяг дээр хүн нэмэгдэж бичигдсэн зөрчил гарч байгаа, тэр хүмүүс нь саналаа өгөөд явчихсан, ажиглагчийг босгодоггүй, санал хураах үйл явцыг ойроос харуулдаггүй гэх зэрэг зөрчил гарч байгааг сэтгүүлчид сануулж байв. Харин үүнд СЕХ-ны даргын зүгээс “УБЕГ нэг хүн хоёр удаа санал өгөх ямар ч боломжгүй гэдгийг баталсан” гэж байлаа.


20.00 цагаас СЕХ-ны байранд гадаадад байгаа иргэдийн саналын хуудсыг тоолох үйл ажиллагаа болно гэлээ. Дараагийн мэдээллийг 21.00 цагаас өгөхөөр болов.

УИХ-ын сонгуулийн ирц /16.00 цагийн байдлаар/:


Аймаг, дүүрэг

Сонгогчдын тоо

Санал өгсөн байдал

Ирц /хувиар/

 

11.00 цагт

16.00 цагт

11.00

16.00

1

Архангай

57065

9049

30421

15,8

52,77

2

Баян-Өлгий

53454

9621

25230

18

47.2

3

Баянхонгор

51446

11463

30670

22,3

59.15

4

Булган

38172

6993

20165

18,3

52.83

5

Говь-Алтай

33915

8396

20219

24,75

59,62

6

Дорноговь, Говьсүмбэр

48576

9621

23799

19,8

49,02

7

Дорнод

50155

8966

24570

17,87

48,99

8

Дундговь

28815

6785

15543

23,54

53,92

9

Завхан

44450

10575

28857

23,79

64,92

10

Өвөрхангай

71882

12657

39171

17,6

54,49

11

Өмнөговь

37682

8631

21701

22,9

58,58

12

Сүхбаатар

37214

5407

20772

14,52

55,82

13

Сэлэнгэ

69407

11335

33942

16,33

48,09

14

Төв

59250

10669

30814

18

51,91

15

Увс

47509

8665

29421

18,23

61,93

16

Ховд

48679

12486

25266

25,64

51,09

17

Хөвсгөл

79419

15629

43495

19,67

54,77

18

Хэнтий

45433

7328

23765

16,12

52,32

19

Дархан-Уул

62730

16665

31897

26,56

50,85

20

Орхон

65351

12087

32366

18,49

49,54

21

Хан-Уул, Багануур, Багахангай

102800

24565

49589

23,89

48,91

22

Баянзүрх, Налайх

206837

35907

90080

17,36

43,55

23

Сүхбаатар

89514

15048

41717

16,81

46,6

24

Баянгол

120625

24221

60893

20,08

50,05

25

Сонгинохайрхан

179195

31510

77905

17,58

43,47

26

Чингэлтэй

105112

16359

41678

15,56

39,65

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж