УИХ болон НИТХ-ын сонгууль өнөөдөр орон даяар зэрэг болж байгаатай холбогдуулан зургадугаар сарын 28-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, дэлгүүрүүд өнөөдөр амрах ёстой. Үүн дагуу “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Хархорин” зах амарч байгаа бол “Барс” зах үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.
Ж.ЭРХЭС