Бритни Спирс “X Factor”-т зочлов

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Бритни Спирс “X Factor”-т зочлов

Дуучин Бритни Спирс  “X Factor" шоуны шүүгчээр ажиллахаар болж, 15 сая ам.доллараар  гэрээ хийгээд байсан ч удалгүй  биеийн байдал муу гэсэн шалтгаанаар шоунд шүүгчээр ажиллахаасаа татгалзсан билээ. Тэгвэл өнгөрсөн мягмар гаригт тэрбээр гэрэлтсэн улаан өнгийн  даашинзаар гоёж, “X Factor" шоунд очсон нь үзэгчдийг ихээхэн догдлуулсан бололтой. Тус  шоу АНУ-ын Рөүд-Айландын   “Dunkin Donuts” төвд болсон гэнэ. “X Factor"-ын шинэ шүүгч 30 настай  дуучин бүсгүй шоуны үеэр  Францын “Hervй Lйger”-ийн нэрт загвар зохион бүтээгч Max Azria-гийн  урласан   улаан даашинзаар гоёсон аж. Бритнигийн  үсний засалт түүний өмссөн даашинзан дээр үнэхээр  гайхалтай харагдаж байсан гэнэ.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж