
Харин өчигдөр 76 настай Larry гэртээ буцан ирж, салах өргөдлөө буцаан авсан тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Howard Rubenstein ярьжээ.
Түүний эхнэр Shawn Southwick нь өдгөө 50 настай бөгөөд тэд гэрлээд хэдийнэ 13 жил хамтдаа амьдарч, хоёр хүүхдийн эцэг эх болоод байсан юм.
“Бид бие биенээ ойлгож чадахаа больсон хамтдаа амьдрах ямар ч боломжгүй” хэмээн хэвлэлээр ээлж дараалан хэрүүлийн үгс шидэлцэж байсан хосууд ийнхүү эвлэрч, хамтдаа амьдрахаар болсон байна.
“Бид хүүхдүүддээ хайртай. Бас бие биендээ хязгааргүй их хайртай. Тиймээс гэр бүлээ хадгалж үлдэхийг хүссэн юм. Хүүхдүүдийнхээ төлөө, өөрсдийн хайрынхаа төлөө бие биедээ ийнхүү буулт хийлээ. Бидний төлөө, гэр бүлээ авч үлдэхийг зөвлөж ойлгуулж, дэмжиж байсан найз нөхөддөө баярлалаа” хэмээн тэд ярьжээ.
Larry King долоон бүсгүйтэй гэрлэж байсан ба энэ удаагийнх түүний найм дахь салалт болох байсан гэнэ. Учир нь тэр өмнөх эхнэрээсээ салсны дараа дахин гэрлээд удалгүй дахин салж байсан аж.
Н.Наран