Хэсгийн байруудад 2370 цагдаа ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Хэсгийн байруудад 2370 цагдаа ажиллаж байна

ЦЕГ-аас сонгуулийн хэсгийн байруудыг өндөржүүлсэн хамгаалалтад аваад байна. Тодруулбал, нийслэлд 359 хэсгийн хороонд 800, орон нутагт 1548 хэсгийн хороонд 1870, улсын хэмжээнд нийт 1907 санал авах байранд 2370 цагдаагийн албан хаагч ажиллаж байна.

Одоогийн байдлаар сонгуулийн санал хураах үйл явц ямар нэгэн хэв журмын зөрчилгүй, байдал харьцангуй тайван байгааг ЦЕГ-аас мэдээлж байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж