Ам.долларын ханш чангарчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Ам.долларын ханш чангарчээ

Өчигдөр АНУ-н  үнэт цаасны зах зээл дээр ам.долларын ханш өсчээ. Английн фунт , евро зэрэг зарим валютын эсрэг ам.долларын ханш чангарсан байна. Английн фунтын ханш 1.5639-1.5559 ам.доллар, еврогийн ханш 1.2499 -1.2459 ам.доллараар буурчээ. Мөн Японы иен, Швейцарийн франктай харьцах ам.долларын ханш өссөн дүнтэй гарчээ. Японы иентэй харьцах ам.долларын ханш 79.47-с 79.75 болж өссөн бол Канадын доллартай харьцах ам.долларын ханш 1.0240-с 1.0258 болж нэмэгдсэн байна. Харин Швейцарийн франктай харьцах ам.долларын ханш 0.9640-с 0.9609 болж өсчээ. АНУ-н үнэт цаасны зах зээл дээр дотоодын худалдаа болон удаан эдэлгээтэй барааны арилжааны мэдээ нь ам.долларын ханшийг  хөдөлгөөнд оруулсан байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж