“Гранд”-ын шинэ дугаар таны гарт

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

“Гранд”-ын шинэ дугаар таны гарт

Цаг явах тусам сэтгүүлзүйн ертөнц дэхь орон зай, нэр хүндээ улам бататгасаар буй “Гранд” сэтгүүлийн  23 дахь дугаар худалдаанд гарчээ. Өмнөх дугаартаа “Буян” Жагаагийн гэргий Энхтогтох хэмээх эрхэмсэг хатагтайг папарацидаж, олон гэрлэсэн болон олон эхнэртэй монгол болоод гадаадын оддыг танилцуулсан тус сэтгүүл энэ дугаартаа Батлан хамгаалахын экс сайд Лу.Болдыг бяцхан охины хамт дурандаж, насны зөрүүтэй амрагуудын хайрын түүхийг хүүрнэсэн нь уншигчдын сонирхлыг тун ч их татахаар болжээ. Гэргий нь нуувчинд амьдардаг хэмээх тодотгол авдаг эрхэм гишүүн Лу.Болд тус сэтгүүлийн ярилцлагын хойморт хувийн амьдрал, гэргий, охидынхоо талаар илэн далангүй яриа өрнүүлжээ. Түүнчлэн хийлч Дээгий ярилцлагын хойморт уригдаж, сонирхолтой, чин сэтгэлийн ярилцлага өгсөн байна.

Сонгуулийн дуулиан холдож, монгол наадамтай, хуртай, нартай зуны өдрүүдэд тантай хамт байх сэтгүүлийнхээ дугаарт “Гранд”-ынхан өмнөх жилүүдийн наадмын шилдэг гоёлын эздийг онцолж, энэ наадмын гоёлын чиг хандлагыг танилцуулсанаас бизнесийн ертөнцөд уран мэхээ уралдуулсан шилдэг бизнесмэн бөхчүүдийг мөн онцолжээ.

Түүнчлэн 200-гаад сая төгрөгөөр байгалийн засаагүй алмаз авч бэл нүнжгээ илтгэсэн бийлэгжүү хатагтай, баавартай брэндчин хатагтай нар, гэр бүлээрээ улс төржсөн эрхмүүд хэн болох, эротик шийдлээр эмэгтэйлэг гоо сайхнаа гайхуулсан бүсгүй, экс ерөнхийлөгчийн алс холоос эцгээ зорьж ирсэн хүүхдүүд зэрэг сонин содон мэдээллүүдийг “Гранд”-ын нүүр хуудаснаас олж унших боломжтой. Энэ дэлхийн эмэгтэй гоо үзэсгэлэнгийн дээд туйл Ким Кардашян порно жүжигчнээс хэрхэн дэлхийн хамгийн гоо үзэсгэлэнтэй, хамгийн баян тансаг хатагтай болсон, энэ 7-р сард төрөх топ модель Пүүжээ охинтой болох гэж байгаа талаар, оддын өнгөрсөн ба одоо цаг, “Петровис”-ын Ж.Оюунгэрэл хатагтайн экс бэр, ач охин, тэрбумтнууд болох “Жем” Цэрэнпунцаг, “шар” Энхээ нарын охид, ирээдүйн хүргэчүүд гээд сонин содон мэдээллээ эндээс олж уншаарай. Дашрамд нэмж дуулгахад “Гранд” сэтгүүлийн захиалга орон даяар явагдаж байгаа учраас Монгол шуудан, Улаанбаатар шуудан, Скай пост, Түгээмэл шуурхай шуудан зэрэг бүх шуудангуудаар захиалж унших боломжтой.  
  

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж