Сонгуулийн дуулиан холдож, монгол наадамтай, хуртай, нартай зуны өдрүүдэд тантай хамт байх сэтгүүлийнхээ дугаарт “Гранд”-ынхан өмнөх жилүүдийн наадмын шилдэг гоёлын эздийг онцолж, энэ наадмын гоёлын чиг хандлагыг танилцуулсанаас бизнесийн ертөнцөд уран мэхээ уралдуулсан шилдэг бизнесмэн бөхчүүдийг мөн онцолжээ.
Түүнчлэн 200-гаад сая төгрөгөөр байгалийн засаагүй алмаз авч бэл нүнжгээ илтгэсэн бийлэгжүү хатагтай, баавартай брэндчин хатагтай нар, гэр бүлээрээ улс төржсөн эрхмүүд хэн болох, эротик шийдлээр эмэгтэйлэг гоо сайхнаа гайхуулсан бүсгүй, экс ерөнхийлөгчийн алс холоос эцгээ зорьж ирсэн хүүхдүүд зэрэг сонин содон мэдээллүүдийг “Гранд”-ын нүүр хуудаснаас олж унших боломжтой. Энэ дэлхийн эмэгтэй гоо үзэсгэлэнгийн дээд туйл Ким Кардашян порно жүжигчнээс хэрхэн дэлхийн хамгийн гоо үзэсгэлэнтэй, хамгийн баян тансаг хатагтай болсон, энэ 7-р сард төрөх топ модель Пүүжээ охинтой болох гэж байгаа талаар, оддын өнгөрсөн ба одоо цаг, “Петровис”-ын Ж.Оюунгэрэл хатагтайн экс бэр, ач охин, тэрбумтнууд болох “Жем” Цэрэнпунцаг, “шар” Энхээ нарын охид, ирээдүйн хүргэчүүд гээд сонин содон мэдээллээ эндээс олж уншаарай. Дашрамд нэмж дуулгахад “Гранд” сэтгүүлийн захиалга орон даяар явагдаж байгаа учраас Монгол шуудан, Улаанбаатар шуудан, Скай пост, Түгээмэл шуурхай шуудан зэрэг бүх шуудангуудаар захиалж унших боломжтой.