330 мянгын эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргасан уу

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

330 мянгын эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргасан уу

Хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй нэг сая төгрөгийн хоёрдугаар хэсэг болох 330 мянган төгрөгийг  олгох эх үүсвэр байхгүйгээс зургадугаар сарын эхээр өгөхөөр төлөвлөж байсан Засгийн газрын төлөвлөгөө хойшлогдсон юм. Даваа гаригаас хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож эхэлсэн 330 мянган төгрөгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас бүрдүүлсэн гэсэн яриа байгаа бөгөөд үүнийг албаны эх сурвалжууд ч үгүйсгэхгүй байгаа юм. Харин энэ талаар Сангийн яамнаас тодруулга авахыг хүссэн боловч хариулах хүн олдсонгүй. Өнгөрсөн гуравдугаар сард Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлээс 600 сая ам.доллар босгосон бөгөөд үүнийг төмөр зам, авто зам тавих, Сайншандын аж үйлдвэрийг цогцолборыг барих ажилд зарцуулахаар төлавалж байсан юм. Гэтэл хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох хоёрдугаар ээлжний 330 мянган төгрөгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар болсон нь тус банкны ТУЗ-ын даргыг өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөхөд хүргэсэн гэх мэдээлэл ч байна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж