“Шударга ёс” эвслээс зөрчлүүдийн талаар мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвслээс зөрчлүүдийн талаар мэдээлэв

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл  хоёр цаг тутамд сонгуулийн явцын талаар хэвлэлийн бага хурал хийлгэж байна.

Сая санал хураах явцад гарч байгаа зөрчлүүдийн талаар мэдээллээ. Тус эвслийн ажлын албаны дарга Ч.Отгонбаатарын мэдээлснээр сонгуулийн явцад хэд хэдэн ноцтой зөрчил гарчээ. УИХ-ын 23 дугаар тойргийн санал хураах тавдугаар хэсгийн хурууны хээ таних машин эвдэрсэн аж. Мөн Сүхбаатар дүүргийн тавдугаар хороолол, гуравдугаар хорооны 18 дугаар байрны 24 тоотод нэг оршин суугч байдаг боловч хоёр хүний нэрийг нэмж бичин сонгууль өгүүлэхийг завджээ. Чингэлтэй дүүргийн Салхитын сургуульд байрлаж байгаа зэрэг зарим санал авах байр Сонгуулийн хуулийн дагуу өглөө 07.00 цагт санал хураах үйл ажиллагааны нээлтийг хийж чадаагүй байна. Дийлэнх нь 07.10-07.40-ийн хооронд нээжээ. Эрдэнэтийн 15, 13 дугаар хэсгийн хороон дээр шөнийн 22.00-00.00 цагийн хооронд хурууны хээний кодыг тайлж, түгжих программыг хийлгүй хоносон байна. УИХ-ын сонгуулийн 25- дугаар тойргийн 36 дугаар хэсгийн санал авах байрны санал тоолох машины код, нээх түлхүүр хоорондоо таараагүйгээс болж ажиллахгүй байсан ч уг зөрчилтэй хэвээр нээлтээ хийжээ. УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 27 дугаар хэсгийн хороонд харъяалалтай иргэн Б.Шадавдоржийн хаяг дээр ам бүлийн сонгууль өгөх хүний тоо хоёр байх ёстойг гурав болгосон байсныг нэрийн тулгалт хийхдээ мэдэж засвар хийлгэхийг хүссэн ч 28-ны өдөр санал өгөх үед энэ тоо гурав хэвээр байсан” гэв. Тиймээс тус намаас СЕХ-нд хандсан гэлээ.

Мөн УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрог, Дорноговь, Говьсүмбэр аймагт  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч Ч.Чимидсүрэнг саналын хуудсан дээр бие даан нэр дэвшигч гэж бичсэн зөрчил гарчээ. Замын-Үүдийн 16 дугаар хэсгийн хороонд гэн зөрчил арсан байна. Уг саналын хуудсан дээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигчийн оронд өөр хүний нэр тавьж, харин тус эвслээс нэр дэвшиж байгаа Ч.Чимидсүрэнгийн нэрийг бие даагч хэмээн гаргасан байжээ.

Уг хэргийг тойргийн хороо хянаж байгаа бөгөөд СЕХ, Тагнуулын ерөнхий газар, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болжээ.

Иймэрхүү нэр сольж бичсэн тохиолдол нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Булган аймагт гарсан аж.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж