Алтаар бүрсэн тоос сорогч

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Алтаар бүрсэн тоос сорогч

GoVacuum GV 62711 нэртэй энэхүү тоос сорогч нь дэлхийн хамгийн үнэтэй тоос сорогчоор тооцогдож байна. Уг тоос сорогч нь нэг сая ам.долларын үнэтэй ба гадаргуу нь алтаар хийгджээ. Энэхүү тоос сорогч нь 14 инчийн тоос сорох цорготой бөгөөд нэлээн том тоосны ууттай аж.

GoVacuum нь 10 Ампийн мотортой, сорох хүчин чадал маш сайтай учир таны гэрийн булан тохой бүрт ширхэг ч тоос үлдээхгүй цэвэрлэх чадалтай ажээ. Уг тоос сорогч нь ердөө 100 ширхэг үйлдвэрлэгдсэн ба энэ сардаа багтаан худалдаалагдаж эхлэх ажээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж