Иргэдийг санал өгөх явцад санал тоолох машин гацсан тохиолдол Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд, Архангай, Сэлэнгэ аймагт гарсан байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 032 дугаар цэргийн ангид байрлаж байгаа 22-р тойргийн 62-р хэсгийн хороо нь нийт 1646 сонгогчтой. Тус хороон дээр санал тоолох машин өглөөний 10.00 цагийн үед гацсан байна.
Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан журмын дагуу санал хураалтыг саналын хайрцагт хураасан байна. СЕХ-ны техникч санал тоолох машиныг 40 минутын дотор засч янзалж, одоо санал тоолох машин хэвийн ажиллаж байна.

Санал тоолох машин гацсан байх үед саналын хайрцагт саналаа өгсөн иргэдийн саналыг санал авах хугацаа дуусахаар машинд уншуулахаар болсон байна. Ингэхдээ 8 намын 15 ажиглагчийг байлцуулах гэнэ.
“Eagle News TV”