Багдадад цуврал дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Багдадад цуврал дэлбэрэлт болжээ

Иракын нийслэл Багдад хотод цуврал дэлбэрэлт болж, 11 хүн амь үрэгджээ. Эхний бөмбөг Вада гудамжны нэгэн байшингийн гадна дэлбэрчээ. Гэхдээ энэхүү дэлбэрэлтэнд нэг ч хүн бэртэж гэмтээгүй байна. Харин нэг минутын дараа хоёр дахь бөмбөг  дэлбэрч, найман хүн амь үрэгджээ. Газалияа гудамжны хойд хэсгийн өөр нэг байшинд гурав дахь бөмбөг дэлбэрч гурван хүн амь үрэгдсэн байна. Иракт  зургадугаар сарын 13-наас хойш 183 хүн бөмбөгдөлтөнд өртөж нас барсан бол  өнгөрсөн тавдугаар сард 51 гаруй  хүн нас баржээ.

Сүүлийн үед Иракт гарсан бөмбөгдөлтийн ихэнх нь Шийтийн бүлэглэглэлийг чиглэсэн байсан байна. Үүнд Аль-Каида бүлэглэлтэй холбогдсон Суннитын дайчдыг буруутгажээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж