Хэнтий аймагт ирц 25 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Хэнтий аймагт ирц 25 хувьтай байна

Хэнтий аймгийн Хэрлэн суманд "Eagle News" телевизийн сурвалжлах хэсэг ажиллаж байна. Хэрлэн сумын 18 дугаар тойргийн 80 дугаар хэсгийн хорооны санал өгч буй иргэдийн ирц өндөр байгаа аж. Иргэдийн хувьд санал хураах үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа онцолж байна.

Тус хэсгийн хорооны дарга С.Эрдэнэжаргал ярихдаа “Манай хэсгийн хороонд 2304 сонгогч саналаа өгөх ёстой. 12.00 цагийн байдлаар 593 сонгогч буюу нийт сонгогчдын 25 хувь нь саналаа өгөөд байна. Энэ нь сонгогчдын ирц сайн байгааг харуулж байгаа юм. Зөөврийн хайрцгаар өчигдөр 13 сонгогч саналаа өгсөн. Элдэв зөрчил будлиангүй, санал авах ажил хэвийн явагдаж байна” гэжээ.

“Eagle News TV”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж