
Тус хэсгийн хорооны дарга С.Эрдэнэжаргал ярихдаа “Манай хэсгийн хороонд 2304 сонгогч саналаа өгөх ёстой. 12.00 цагийн байдлаар 593 сонгогч буюу нийт сонгогчдын 25 хувь нь саналаа өгөөд байна. Энэ нь сонгогчдын ирц сайн байгааг харуулж байгаа юм. Зөөврийн хайрцгаар өчигдөр 13 сонгогч саналаа өгсөн. Элдэв зөрчил будлиангүй, санал авах ажил хэвийн явагдаж байна” гэжээ.
“Eagle News TV”