
Тус хэсгийн хорооны дарга С.Цог “Одоогийн байдлаар нэрсийн жагсаалтанд бүртгэгдээгүй хоёр хүн саналаа өгч чадаагүй. Цахим үнэмлэхээр нийтдээ 10-аад хүн л саналаа өгөөд байна. Нийт 2939 саналын хуудас ирсэн бөгөөд долоон иргэн саналын хуудсаа буруу бөглөсөн гэж шинээр саналын хуудас авсан” гэв.
Иргэд саналын хуудас хэрхэн бөглөх тухай мэдлэг муутайгаас уг хуудсаа бөглөхдөө цаг их зарцуулж, дараагийн санал өгөх хүмүүст хүлээлт үүсгэж буйг ажиглагч нар хэлж байна.
“Eagle News TV”