Нийслэлийн Хан-Уул дүүргийн УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойргийн, НИТХ-ын дөрөвдүгээр тойргийн 25 дугаар хэсгийн хорооны санал хураалт хэвийн үргэлжилж байна. Тус хэсэгт 2551 иргэн санал өгөхөөр бүртгэгдсэнээс үдээс өмнөх байдлаар 900 орчим иргэд саналаа өгөөд байна. Тус хэсгийн хорооны дарга “Насны ангиллаар аваад үзвэл ахмад, дунд настнууд голдуу саналаа өгцгөөж байна” гэв. Ахмад настнууд саналын дугуйлах хэсгийг будах нь бэрхшээлтэй байгаагаа хэлж байсан бөгөөд ширээн дээр бэлтгэж тавьсан томруулагч шилийг ашиглахыг хорооны ажилтнууд хэлж байлаа. Түүнчлэн санал өгч буй иргэд “намын нэр дугуйлах, иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн намын нэр дугуйлахыг мартчих гээд байна” гэдгээ хэлж байв.
Ахмад, дунд настнууд давамгайлж байна
Б.МАНД