Долдугаар сараас нэг сая төгрөгийг тараана

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Долдугаар сараас нэг сая төгрөгийг тараана

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа авахгүй гэсэн иргэд нэг сая төгрөгөө авна хэмээн буруу ойлгож, банкууд дээр ачаалал үүсгэх болсон гэнэ. Харин Улсын хөдөлмөр халамж үйлчилгээний газраас хувьцаагаа авахгүй гэсэн иргэдийн мөнгийг аж ахуйн нэгжүүдийн мөнгө төвлөрсөн цагт өгөхөө мэдэгдээд байна. Тиймээс  арилжааны банкууд дээр элдэв ачаалал үүсгэхгүй байхыг сануулж буй аж. Улсын хэмжээнд нэг сая төгрөгөө авахгүй гэсэн 1,5 сая иргэн байгаа бөгөөд эхний ээлжинд амьжиргаан төвшин бага, эмзэг бүлгийн иргэдэд өгөх гэнэ.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж