Үндэсний их баяр наадмын хөтөлбөр гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр гарлаа

Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр батлагдлаа.

Үндэсний их баяр наадам Долдугаар сарын 7-нд Сурын талбайд  Урианхайн сурын харваагаар эхэлж,

Долдугаар сарын 8-нд
Буриад сурын харваа,

Долдугаар сарын 9-нд
Хүүхдийн сурын харваа, “Монголын сайхан орноор” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Долдугаар сарын 10-нд Хүй долоон худагт хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан, Сурын талбайд Үндэсний сурын харвааны нээлтийн ажиллагаа болохоос гадна Сүхбаатарын талбайд Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол тус тус болох ажээ.

Долдугаар сарын 11-нд
Төв цэнгэлдэх хүрээлэнд 11.00 цагт Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярыг ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсоор нээж, үг хэлнэ. Үйл ажиллагаа тусгай хөтөлбөрөөр үргэлжлэх бөгөөд хүчит бөхийн болон хүүхдийн барилдааны нэг, хоёрын даваа, үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа, их насны морьдын уралдаан болох аж. Орой нь Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын үдэш” цэнгүүн, ёслолын буудлага хийх юм байна.

Долдугаар сарын 12-нд
Соёолон насны морьд, дааганы уралдаан, хүчит бөхийн болон хүүхдийн барилдаан, шагайн харвааны шигшээ шатны харваа, сурын харваа болно. Орой 20.00 цагт Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслолыг хийснээр наамдын арга хэмжээ өндөрлөх тухай Үндэсний баяр наадмын комиссоос мэдээлж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж