Хэнтийд 13 сонгогч зөөврийн хайрцгаар санал өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Хэнтийд 13 сонгогч зөөврийн хайрцгаар санал өгчээ

Хэнтий аймгийн Хэрлэн суманд ажиллаж буй “News” агентлагийн сурвалжлах багаас мэдээлэл ирүүллээ. Тус сумын 18 дугаар тойргийн 80 дугаар хэсгийн хорооны сонгогчдын ирц өндөр байгаа аж. Иргэдийн хувьд сонгуулийн санал хураах үйл ажиллагаа зохион байгуулалттай байгаад сэтгэл хангалуун буйгаа онцолж байна.

Тус хэсгийн хорооны дарга С.Эрдэнэжаргал “Манай хэсгийн хороонд 2304 сонгогч саналаа өгөх ёстой. 12.00 цагийн байдлаар 593 сонгогч буюу нийт сонгогчдын 25 хувь нь саналаа өгөөд байна. Энэ нь сонгогчдын ирц сайн байгааг харуулж байгаа юм. Зөөврийн хайрцгаар өчигдөр 13 сонгогч саналаа өгсөн. Элдэв зөрчил будлиангүй, санал хураалт хэвийн явагдаж байна” гэх мэдээллийг өгчээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж