Майкл Жексоны бар үхжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны бар үхжээ

Попын хаан Майкл Жексоны “Триллер” нэртэй бар саяхан Калифорни дахь Типпи Хедрений зэрлэг амьтны дархан цаазат газарт үхжээ. Дуучны хайртай амьтдын нэг байсан “Триллер” нь 13 настай, 170 кг жинтэй байжээ. Дархан цаазат газрын ажилтнуудын хэлснээр хөөрхий амьтан уушигны хорт хавдар туссан байжээ. Триллер, Сабу хэмээх хоёр хоёр бамбар 1998 онд төрсан аж. Попын хаан зэрлэг амьтдыг 2006 он хүртэл асарч байсан юм. Харин Жексон Неверландаас нүүхдээ малын эмч Хедренд хоёр барыг харж хандаж байхыг захиж үлдээсэн аж.. Тэгээд тэд Калифорни дахь Типпи Хедрений зэрлэг амьтны дархан цаазат газарт ирж, амьдарч байсан байна.  Дархан цаазат газрын ажилчид Триллер барыг нүд аньж байх үеийг бичиж авчээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж