Ангирмаа “Банана” хамтлагийг орхижээ

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Ангирмаа “Банана” хамтлагийг орхижээ

“Киви” хамтлагийн продюсер Ангирмаа хөвгүүдийн “Банана” хамтлагийг Монголын рок попын ертөнцөд гаргахаар ажиллаж байсан. Харамсалтай нь, тус хамтлагийн шинэ уран бүтээл одоо хэр нь гараагүй л байна. Продюсер Ангирмаа “Банана” гэх нэрийг “Hot Pots” болгон өөрчилж, анхны бие даасан цомгийнхоо бичлэгт орчихсон байгаа хэмээн хэвлэлээр мэдээлж байсан ч нэг жил өнгөрөөд байхад тэдний шинэ цомог сонсогчдын гарт хүрээгүй байгаа юм. Сураг сонсох нь ээ, Ангирмаа “Hot Pots” хамтлагийг орхисон бололтой. Харин “Hot Pots” хамтлагийн продюсероор Наранзун ажиллахаар болсон гэнэ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж