Газрын ховор элементэд экспортын хориг тавьсан Хятадын эсрэг Дэлхийн худалдааны байгууллага шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй гэж Европын холбоо үзжээ. Япон улс я мөн Хятадын газрын ховор элементийн экспортын хоригийг сайшаахгүй байгаагаа Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдсэн байна. Учир нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятад улс Япон болон АНУ-д газрын ховор элементээ нийлүүлэхээ түр хугацаагаар зогсоосон аж. Европын холбооны худалдааны төлөөлөгч Карел Дэ Кюхтийн мэдэгдсэнээр Хятад улс газрын ховор элемент дээрээ хязгаарлалт тавьсан явдал нь дэлхийн өндөр технологи үйлдвэрлэгчдийн хувьд хүнд цохилт болсон гэжээ. Харин Хятадын Засгийн газрын зүгээс дээрх хязгаарлалтыг өөрийн улсын ховор элементийн нөөц болоод хүрээлэн буй орчныг хамгаалах бодлогын хүрээнд хийж буй алхам хэмээн мэдэгдсэн байна. Газрын ховор элементийн зах зээлийн 97 хувийг дангаараа хангадаг Хятад дөнгөж 23 хувийг нийлүүлэх болсныг Хятадын Сангийн Яамны зүгээс Синьхуа агентлагт мэдээлсэн юм. Газрын ховор элемент нь технологи өндөр хөгжсөн орнуудын аж үйлдвэрийн нэн хэрэгтэй түүхий эд болдог байна. Газрын ховор элементэд скандий, лити гэх мэт арван долоон элемент ордог бөгөөд дээрх ховор элементүүд нь электрон барааны хамгийн гол түүхий эд болдог байна. Ялангуяа гар утас үйлдвэрлэхэд эдгээр элементүүд хамгийн их хэрэгтэй гэнэ.
Э.АНХТУЯА