Угандад хөрс нурснаас 18 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Угандад хөрс нурснаас 18 хүн нас баржээ

Өнгөрсөн мягмар гаригт Угандад үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас  нутгийн зүүн хэсгийн гурван тосгонд хөрсний нуралт болсон байна. Энэхүү хөрсний нурангид даруулж 18 хүн нас барж, есөн хүн гэмтэж бэртэж, олон хүн ор сураггүй болжээ. Ширүүн борооны улмаас уулархаг Будада дүүрэгт тосгод руу уулнаас шавар шавхай урсаж, хад чулуу нурснаас 15 айлын байшин дарагдаж, эвдэрсэн байна. Нурж, сүйдсэн байшингийн доор 100 орчим метрийн гүнд хүмүүс дарагдсан байгаа бөгөөд тэднээс хэнийг нь ч гаргаж, авч чадаагүй байгаа ажээ. Улаан загалмайн нийгэмлэг, Угандагийн цэргийн ангитай хамтран 1000 гаруй хүмүүсийг тухайн нутгуудаас нүүлгэн шилжүүлэхээр ажилласан байна. Хүмүүс аюултай нөхцөл байдал үүсэх хүртэл нүүхээс дургүйцэж байжээ. Нутгийн зүүн хэсэгт байсгээд хүчтэй аадар бороо асгаж, хөрсний нуралт үүсдэг бөгөөд ялангуяа мод бэлтгэлийн газар хөрсний нуралтад эмзэг болдог байна.

Б. АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж